Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн “Арлын-Ухаа” гэдэг газар найман хүн зугаалж явснаас нэг нь “Улз” голын усанд живсэн тухай мэдээлэл өчигдөр буюу долдугаар сарын 28-нд бүртгэгдсэн аж. Тус дуудлагын дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрлийн ажиллагааны дүнд тус сумын харьяат 32 настай эмэгтэй Ч-ийн цогцсыг осолдсон газраас урд зүгт нэг км-т “Улз” голын усны мандалд хөвж байсныг олжээ. Цогцсыг тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай Чулуунхороот сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.
“Улз” голд осолдсон иргэний цогцос усанд хөвж байсныг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.