Өмнөдийн Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр хоёр орны удирдагчид итгэлцлээ сэргээж, харилцаагаа сайжруулахаар тохиролцжээ. Хоёр удирдагч дөрөвдүгээр сараас хойш хувийн захидал солилцсон гэж Цэнхэр ордноос мэдээллээ.
"Дээд удирдагчдын хооронд байгуулсан гэрээний дагуу хойд ба өмнөд хэсэг нь долдугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас эхлэн Солонгос хоорондын харилцаа холбооны бүх шугамыг дахин ажиллуулах арга хэмжээ авсан" гэж AFP агентлаг Хойд Солонгосын албан ёсны KCNA мэдээллийн агентлагаас эх сурвалж аван мэдээллээ.
"Хоёр улсын удирдагчид хоёр Солонгосын хоорондох харилцан итгэлцлийг аль болох богино хугацаанд сэргээж, харилцаагаа үргэлжлүүлэн урагшлуулахаар тохиролцов" гэж нэмж хэлэв.