Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЕПГ: Өмгөөлөгч Б.Баасанцогттой уулзаж байсан прокурор Г.Батбаярыг ажлаас нь чөлөөлсөн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

Хуулийн байгууллагаар шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогтыг нэгэн рестораны терраст үйлчлүүлж байхад нь zarig.mn сайтын сэтгүүлч очиж, шалгагдаж буй асуудлаараа тайлбар өгнө үү хэмээн хүссэн. Гэвч камер харсан өмгөөлөгч Б.Баасанцогт болон түүнтэй уулзаж байсан эрэгтэй шууд зугтаасан юм. Мөн өмгөөлөгч Б.Баасанцогт "Намайг шалгаагүй" гэх үгийг хэлсэн.

Тэгвэл түүнтэй хамт сууж байсан эрэгтэй нь хяналтын прокурор Г.Батбаяр байжээ. Тиймээс хууль шүүхийнхэнтэй уулзаж хэрэг наймаалцдаг гэх асуудалд холбогдоод байсан өмгөөлөгч Б.Баасанцогттой уулзаж байсан тул хяналтын прокурор Г.Батбаярыг ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн УЕПГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэст шалгаж эхэлсэн гэж УЕПГ-аас мэдээллээ.

Прокурор Г.Батбаяр нь Ерөнхий сайд асан М.Энхсайханы хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн прокурор гэх мэдээлэл байна.

Ийнхүү хууль шүүхийнхэнтэй хэрэг наймаалцдаг гэх хэрэгт холбогдож, шалгагдаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байсан өмгөөлөгч Б.Баасанцогтын дахин нэг прокурортой уулзаж буй бичлэг цацагдаж, прокурор нь ажлаасаа халагдлаа.

Б. Наранбаатар: Машин ачилтын компаниуд 15-20 хувийн л ашигтай ажилладаг
Б. Наранбаатар: Машин ачилтын компаниуд 15-20 хувийн л ашигтай ажилладаг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд