Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн маргааш болох байсан ч нэг өдрөөр хойшилжээ. Энэ төрөлд манай тамирчин Б.Урантунгалаг өрсөлдөх юм.
Учир нь маргааш орон нутгийн цагаар 15.00 орчимд Япон улс, тэр дундаа Токио хотыг далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгааг анхааруулжээ. Үүний улмаас гадаа талбайд явагддаг зарим тэмцээн уралдаан эхнээсээ хойшлоод байна.
Байт харваанаас гадна сэлүүрт завины тэмцээн шуурганаас болж хойшлогдоод байна.
Эх сурвалж: МҮОХ