Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улсын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайдад Акита үүлдрийн нохой бэлэглэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийх үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Ё.Сүга Олимпын наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол Улсын Ерөнхий сайд Япон Улсад биечлэн хүрэлцэн ирсэнд, мөн гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлсэнд талархаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгож Акита үүлдрийн нохой бэлэглэсэн байна.

Гэхдээ энэ удаад халдварын эрсдэлээс сэргийлж Акита үүлдрийн нохойны чихмэлийг Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Ерөнхий сайдад хүргүүлжээ. Харин бэлгийн нохойг цар тахал намжих үед илгээхээ уламжилсан байна.

Акита үүлдрийн нохой нь Японы Акита муж орчмоос гаралтай бөгөөд эр зориг үнэнч сэтгэлийн бэлгэдэл гэдгээрээ алдартай. Эзнээ 10 жил хүлээсэн домогт Хачико нохой нь Акита үүлдрийнх бөгөөд түүний үнэнч сэтгэлийг алдаршуулж Японы Токио хотын Шибүя дүүргийн төмөр замын өртөөнд Хачико хөшөөг босгожээ.

Ховд аймгийн удирдлагууд Э.Даваажамцад 2 өрөө байр бэлэглэлээ
Ховд аймгийн удирдлагууд Э.Даваажамцад 2 өрөө байр бэлэглэлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд