Эх орныхоо баруун хязгаараас болох Ховд аймгаас зүүн хязгаар хүртэл Дорнод аймаг хүртэлх 2127 км замыг 46 хоногт туулж, холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоосон Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр нутагтаа очжээ.
Э.Даваажамц зургадугаар сарын 02-ны өдөр аймгийнхаа төв талбайгаас замд гарч байсан бол зорилгоо биeлүүлж түүхэн амжилт гаргаад өнөөдөр аймаг, орон нутагтаа, хамт олон, гэр бүлтэйгээ уулзаж байгаа нь энэ юм.
Монгол эр хүн, залуу хүний зориг зүрх, цэргийн хүүгийн тэсвэр хатуужил гарган эх орныхоо төлөө урсгасан хөлс, хөдөлмөрийг нь аймгийн удирдлагууд үнэлж, ИТХ-тай зөвшилцсөний дагуу 2 өрөө байраар мялааж, "БАТЛАМЖ" гардуулжээ. Түүнчлэн Э.Даваажамцын эрүүл мэнд, ар тал, аюулгүй байдлыг нь бүрэн хариуцаж хамт явсан багийн 3 гишүүнийг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулсан байна.
Хүүхэд багачууд коронавирусний халдвар авч байгаа учраас Э.Даваажамцын гэр бүл БОЭТ-д Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон шаардлагатай бусад эд зүйлийг хандивлаж, хүлээлгэн өгсөн билээ.