Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн авто замын хөвөөгөөр ус үер их хэмжээгээр орж эвдрэл гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус автозамыг тодорхойгүй хугацаагаар түр хааж байгаа талаар тус аймгийн шуурхай штабаас мэдээллээ. тус аймгийн нийт сумдаар их хэмжээний бороо орсоны улмаас улсын чанартай автозамууд үерт автаж, шаварт суусан дуудлага их ирж эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байгаа аж.
Долдугаар сарын 24-ний 20 цагийн байдлаар тус аймгийн Хүрмэн 68.0мм, Баяндалай 49.0мм, Сэврэй 48.0мм, Даланзадгад 39.0мм, Ханбогд 33.0мм, Ноён 26.0мм, Булган 22.0мм, Ханан антень 19.0мм, Цогтцэций 15.0мм, Цогт-овоо 9.0мм, Гурвантэс 8.0мм, Манлай 6.0мм, Номгон 4.0мм, Баян-овоо сумд 2.0мм бороо орсон байна.