Коронавирусийн халдварын улмаас өнөөдрийн байдлаар 9444 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнийн 2507 нь хүүхэд байна. Сүүлийн үед хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын үед нярай хүүхдэд илэрч байгаа шинж тэмдгийн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Нярай хүүхдэд илэрч байгаа шинж тэмдэг:
- Хамар битүүрэх
- Хөхөх дургүй болох \хөхөхдөө амрах\
- Ханиалгах
- Халуурах \бүлээрэх\
- Уйлагнах, тавгүйтэх шинж тэмдэг илэрч байна.