Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баттөр: Нээсэн клубтээ үргэлж ирж, хүүхдүүдтэй цуг бэлтгэл хийж байх болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

"Ододтой бүжиглэе" шоуны ялагч Б.Баттөр шагналын мөнгөөрөө үүсгэн байгуулсан жюү жицү клубээ Өнөр бүл хүүхдийн асрамж, халамжийн төвд нээх нээлтийн үйл ажиллагаа боллоо. Түүний хувьд "Ододтой бүжиглэе" шоуны ялагч болж шагналаа гардаж авах үедээ НҮБ-ын Хүүхдийн санд хандивлахаа мэдэгдэж байсан. Уг тусламжийг Монгол дахь Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч нар хүлээн авч хүүхдийн асрамж, халамжийн "Өнөр бүл" төв бүрэн тохижуулсан Жюү Жицү бие хамгаалах урлагийн заал, талбайг бий болгохоор болсон байсан аж.

Клубийн нээлтийн үйл ажиллагааны энэ үеэр Ангууч буюу Б.Баттөр "Олимпийн нээлт болох өдөр клубээ нээж байна. Хүүхэд бол бидний ирээдүй. Энэ заалаас ирээдүйн олимп дэлхийн аварга төрөх болтугай" гэлээ. Түүний хувьд үргэлж клубтээ ирж, хүүхдүүдтэй цуг бэлтгэл хийж ойр байна гэдгээ хэлсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ж.Ариунзаяа "Өнөөдрийн байдлаар 21 асран хамгаалах төвд 1100 гаруй хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сахилга баттай байх, бие бялдраа хөгжүүлэхэд жюү жицү холбоо үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа. Энэхүү үйлсийг гар бие оролцож, байгуулж байгаа та бүхэндээ баярлалаа" гэлээ.

Эхнэрийнхээ дүрд хувирч, онгоцонд сууж баригдсан залууг тусгаарлалтын дараа шалгана
Эхнэрийнхээ дүрд хувирч, онгоцонд сууж баригдсан залууг тусгаарлалтын дараа шалгана
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.