Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албан хаагчдын хүнд суртал, авлигатай холбоотой мэдээллийг 1111 төвд авахаар болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Авлигын эсрэг комисс өчигдөр анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас хэд хэдэн шийдвэр гаргасан. Тодруулбал,

-Төрийн албан хаагчдын хүнд суртал, авлигатай холбоотой мэдээллийг 1111 төвд авахаар болж байна.

-Emongolia сайтад авлигатай холбоотой цэс гаргана.

-Төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх салбар ажлын хэсгүүд үйл ажиллагаагаа явуулна. Зарим ажлын байранд зураг авалт явагдаж, зарим ажлын байрны давхардал хийдлийг арилгана.

Ажлын хэсгийн гол зорилго нь авлигатай тэмцдэг төрийн байгууллагуудын уялдаа холбоог нэгтгэх юм. Төрийн байгууллага иргэдэд хүнд суртал үзүүлж, авлига нэхэж байгаа мэдээллийг тухай бүрт нь шуурхай авч, тус байгууллагын удирдлага албан тушаалтнуудад хариуцлага тооцох, ажлаас чөлөөлөх арга хэмжээг авах болно" гэлээ.

Сургууль цэцэрлэгийн ногоон байгууламжийг нээх чиглэл өгчээ
Сургууль цэцэрлэгийн ногоон байгууламжийг нээх чиглэл өгчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.