Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, "Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг зохион байгуулахаар боллоо. Энэ хүртэл хойшлуулсанд гурван хүчин зүйл нөлөөлсөн.

Нэгдүгээрт коронавирусийн өвчлөлийн нөхцөл байдал буюу өнгөрсөн зургаа, долдугаар сард хүүхдүүдийн өвчлөл өндөр байсан. Хоёрдугаарт вакцинжуулалтын асуудал буюу зургаадугаар сарын дундаас долдугаар сарын эхэн хүртэл 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг эрчимжүүлсэн. Гуравдугаарт хөл хорионы асуудал байсан. 330 сумаас 21 аймагт ирж шалгалт өгөхөөр болоод байсан.

Хэрэв долдугаар сард шалгалтыг зохион байгуулсан бол 40,000 хүүхдийн 10,000 нь Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөх боломжгүй нөхцөл байдал бүрдсэн байсан. Шалгалт авах 9,000 гаруй багш нарын 3,000 орчим нь халдвар авах эрсдэлтэй байсан.

Өнөөдрийн байдлаар нийт 40,000 хүүхдийн 38,200 хүүхэд нь 17-18 настай буюу наймдугаар сарын 19 гэхэд 100 хувь бүрэн тундаа хамрагдсан байх нөхцөл бүрдэх юм. Мөн багш нар хоёрдугаар тундаа хамрагдсан байна" гэв.

НӨАТ-ын өнөөдрөөс иргэдийн дансанд мөнгө орж эхэлжээ
НӨАТ-ын өнөөдрөөс иргэдийн дансанд мөнгө орж эхэлжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.