Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цаг үетэйгээ хөл нийлүүлсэн “KITE 2021” олон улсын онлайн үзэсгэлэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

БНСУ-ын Соёл, Спорт Аялал Жуулчлалын яам, БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпораци, Инчон хотын захиргаанаас өнгөрсөн зургаадугаар сарын 29-ний өдрөөс энэ сарын 13-ны өдрүүдэд “KITE 2021” БНСУ-ын Аялал жуулчлалын олон улсын онлайн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Өдгөө 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн, арга хэмжээ нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил олон улсын хэмжээнд онлайнаар зохион байгуулагдаж байгаа аж. Өмнө нь байгууллага хамт олны аяллын чиглэлээр зохион байгуулагддаг байсан тус үзэсгэлэн нь энэ удаад эрүүл мэнд алжаал тайлах аялал, байгууллага хамт олны аялал, тансаг зэрэглэлийн аялал, чөлөөт аялал гэх 4 төрлөөр цар хүрээгээ тэлэн зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн “KITE 2021” арга хэмжээний гол зорилго нь Ковид 19 цар тахлын вакцинжуулалт нэмэгдэж аялал жуулчлалын зах зээл нааштай эргэж буйтай холбогдуулан цар тахлын дараах БНСУ-ын аялал жуулчлалын шинэ чиг хандлагыг таниулахад оршиж байгаа бөгөөд арга хэмжээний үеэр Аялал жуулчлалын чиг хандлагын талаарх хурал семинар, БНСУ-аар Онлайнаар аялуулах зэрэг цаг үетэйгээ хөл нийлүүлсэн олон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

Түүнчэн 37 улсын 1500 гаруй аялал жуулчлалын байгууллагууд, тус үзэсгэлэнд оролцож бизнес уулзалт хийж байгаагийн дунд БНСУ руу чиглэлтэй Монголын аялал жуулчлалын байгууллагууд ч мөн оролцож байгаа юм байна. Арга хэмжээний талаарх хөтөлбөр, мэдээллийг www.kite2021.com сайтаас авах боломжтой аж.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд живж амиа алджээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд живж амиа алджээ
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.