Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд живж амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 32 настай, эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живж амиа алджээ.

Тодруулбал, Нисэх багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар таван хүн зугаалж явснаас нэг нь “Дэлгэрмөрөн” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг өчигдөр /07.07/ өдрийн 16:00 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан 16:14 цагт очиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэний цогцсыг мөн өдрийн 16.46 цагт “Дэлгэрмөрөн” голын усны мандал /осолдсон газраас 2 км-ын зайтай/-аас олжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Э.Даваажамц Багануураар дайран өнгөрөхдөө
Э.Даваажамц Багануураар дайран өнгөрөхдөө "Ирээдүйгээ хамгаалъя" аянд нэгджээ
 
Ерөнхий сайд нүүрсний экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох сайд нартай хуралдаж байна
Ерөнхий сайд нүүрсний экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох сайд нартай хуралдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.