Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Эмч нарын цалинг нэмбэл бусад төрийн албан хаагчдаа яах вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 9 секунд

Чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/; хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Эмч нарын цалинг төсвийн тодотголдоо нэмж тусгах шаардлагатай" гэсэн саналыг хэлэв. Харин үүнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрхэмбилэг "Ерөнхийдөө 2021 оноос хэрэгжиж эхэлж байгаа салбарын шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо руу орсон. Эрх зүйн хувьд эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлсэнийхээ хэрээр санхүүжилтээ авна. Хэдий чинээ олон иргэдэд үйлчилж, тусламж үзүүлнэ, тэр хэрээрээ санхүүжилт нь нэмэгдэж, улмаар ажилчдынхаа цалинг нэмэх боломжийг нээж өгсөн" гэх тайлбарыг өглөө.

Мөн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Төсвийн тодотголыг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар хэлэлцсэн. 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлье гэдэг санал гарсан гэдэг бол худлаа. Мөн бид жаахан бодитой баймаар байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг буюу гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх чиглэлийг хэрэгжүүлээд явж байгаа. Ковидын үед бодит байдал яаж байна гэхээр, бусад өвчнийг эмчилдэг эмч нарын ачаалал буурсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд зөвхөн коронагийн өвчлөлтэй холбоотой ачаалал нэмэгдсэн байгаа болохоос бусад хамар хоолой, бөөр гэдэг ч юм уу бусад өвчлөлийн ачаалал бага. Үүнтэй холбоотойгоор санхүүжилтийн асуудал үүссэн юм билээ. Энэ бол цэвэр зохицуулж болох асуудал гэж харж байгаа.

Дараагийн асуудал эмч нарын цалинг нэмбэл төрийн бусад албан хаагчдаа яах вэ. Тэр хүмүүсийн цалинг бас нэмэх ёстой биздээ. Ижил тэгш байх ёстой. Тэгэхээр асуудлыг хамтад нь багцаар нь л авч явахгүй бол нэг хэсгийг нь нэмээд, нөгөө нь хамаагүй гэдэг хандлага байж болохгүй. Асуудал хүн байгаа. Ойлгож байна. Дэлхий нийтээрээ коронагийн өмнө сөхөрч байна. Одоо л вакцин гарч, уужуу амьсгаа авахтай болж байгаа. Тэгэхээр Засгийн газар эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлээ, эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ механизмаа бүрэн гүйцэд ашиглаад яв. Тэрийгээ гүйцэт ашиглаагүй байж нийгмийн даатгалын сангийнхаа 1/4-г ашиглачихаад мөнгө нэмж өг гэж байгаа нь буруу" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн халамжийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. Ковидын улмаас эмчлэх эмчгүй, оргүй болох эрсдэл бий болоод байна. Үндэсний статискийн судалгаагаар манай улсад 30 гаруй мянган эмч, ажилтан ажиллаж байна. Албан тушаалынхаа зэрэглэлээс хамаарч, үндсэн цалин нь 500-гаас 1 сая төгрөгийн хооронд, хоол унаа, үр дүнгийн нэмэгдлийг оруулвал, дунджаар 600 мянгаас 1.2 сая төгрөгийг гар дээрээ авдаг юм байна. Тэгэхээр энэ онцгой цаг үе, онцгой ачааллын үед ажиллаж байгаа эмч, ажилчдад бодит дэмжлэг үзүүлж чадахгүй байна. Ер нь үндсэн цалин, илүү цагаар ажилласны нэмэгдэл, аюултай, хөдөлмөрийн хортой нөхцлийн тэтгэмжээ шударгаар цаг хугацаанд нь олгох зохицуулалт хэрэгтэй байна" гэлээ.

"Халдвар авснаа мэдэлгүй хөдөө очиж, хүндэрвэл орон нутгийн эмнэлгүүд тусламж үзүүлэхэд хүнд"
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.