Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“2021 оны улсын төсөвт эмч нарын цалинг хоёр дахин нэмэх боломж байхгүй“

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 42 секунд

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардсан эмч, мэргэжилтнүүд Сүхбаатарын талбайд суулт зарласан билээ. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой эсэх талаар сэтгүүлдийн асуултад Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хариулт өгсөн юм.

Тэрбээр "Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нэг удаагийн урамшуулал олгох асуудлыг төсвийн тодотголд тусгасан. Тодруулбал, улаан бүсэд ажиллаж байгаа 13,000 ажилтанд тус бүр 2 сая төгрөг, бусад эрүүл мэндийн ажилтнуудад тус бүр 1 сая төгрөгийн урамшуулах олгох асуудлыг УИХ-д өргөн барьсан. Чуулганаар хэлэлцэгдээд явж байгаа.

Улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын хувьд ЭМД-ын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор цалингаа 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжтой.

2021 оны улсын төсөвт эмч нарын цалинг хоёр дахин нэмэх боломж байхгүй. Яг энэ шаардлагаар бол улсын төсөвт 1.1 их наяд төгрөг хэрэгтэй болно.

Эрүүл мэндийн сайд, бусад холбогдох байгууллагууд суулт зарлаж байгаа эмч нартай хамтран ажиллах талаар уулзаж, мэдээлэл солилцож байгаа. Эмч нарын цалин хангамжийг нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана. Гэхдээ эмнэлгүүдийн удирдлагууд Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулаад эмч, ажилчдын цалинг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой гэдгээ зарласан" хэмээн хариуллаа.

Чуулган: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна
Чуулган: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.