Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын уран бүтээлчдэд “К4” виз олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Виз олгох журам”-д өөрчлөлт оруулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зорилгоор ирэх гадаадын иргэнд олгохоор шийдвэрлэжээ. Ийнхүү Виз бүрдүүлэлтийг ингэж хөнгөвчилснөөр Монголыг зорих уран бүтээлчдийн тоо нэмэгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээхэд хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэх чадамжийг болон уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, бусад хөрөнгө оруулалтыг татах бодит нөхцөл бүрдэж байгаа юм. Тодруулбал, Монгол Улсад түр ирэх зорилгоор “К4” ангиллын визийг соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэнд олгох аж.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй улс, АНУ-ын 31 муж кино бүтээх зорилгоор тухайн улсад ирэх уран бүтээлчдэд тусгайлсан визний ангилал гаргах, хөнгөлөлттэй нөхцөл мөрдөх, жуулчны виз олгох зэрэг хялбар зохицуулалт мөрддөг байна. Энэ нь кино уран бүтээлчдэд томоохон дэмжлэг болж, тухайн улсад зураг авалтыг дагалдан ажлын байр, аялал жуулчлалыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэр болон дэд бүтцийг хөгжүүлж, татварын орлогыг нэмэгдүүлэх зэргээр үр ашгаа өгдөг байна.

Жирэмсэн болон архаг хууч өвчтэй иргэдийг орон нутаг руу явахгүй байхыг анхаарууллаа
Жирэмсэн болон архаг хууч өвчтэй иргэдийг орон нутаг руу явахгүй байхыг анхаарууллаа
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.