Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ, ТЕГ тэргүүтэй шалгалтын баг Замын-үүдэд ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатараар ахлуулсан Авилгатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагууд багтсан шалгалтын ажлын хэсэг өнөөдөр буюу долдугаар сарын 6-нд Дорноговь аймагт ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн долоо хоногт ажиллах үеэр Замын-Үүд дэх нөхцөл байдал 30 хоногт сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн. Хятадын тал халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна гэсэн үндэслэлээр хязгаарлалт тавьж байгааг албаны хүмүүс мэдээлсэн. Түүнчлэн хил, гаалийн байгууллагууд уялдаагүй ажиллаж байгаа гэдгийг анхааруулсан. Халдвар хамгаалал, ариутгалын ажлыг сайжруулах, мөн хилийн хяналтын таван байгууллагыг зангидах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч томилох, хилийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг тухайн үед гаргасан билээ.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны машин дугаарлаад байгаа аж.

Б.Пүрэвдорж: АТГ гэхээр гишүүд айгаад томилгооны сонсголд идэвхтэй оролцохгүй байх шиг байна
Б.Пүрэвдорж: АТГ гэхээр гишүүд айгаад томилгооны сонсголд идэвхтэй оролцохгүй байх шиг байна
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.