Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орхон голд тоглож байсан 11 настай хүү живж амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 4 секунд

Орхон голын эрэгт тоглож байсан хүү усанд живж амиа алдсан хэрэг өнөөдөр гарлаа. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Зүр хангай” гэх газар Орхон голын эрэгт тоголж байгаад нэг хүүхэд нь усанд живсэн тухай дуудлага долдугаар сарын 6-ны 02:46 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 11 настай эрэгтэй Б-г өглөөний 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07:06 цагт анх осолдсон газраас 8 метрт 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Түүнчлэн Өвөрхангай аймгийн Уянга сумын “Бөөрөлжүүт” гэдэг газар долдугаар сарын 4-ний өдрийн 23:50 цагт суудлын автомашин голын усанд суусны улмаас нэг хүн автомашинаасаа бууж явганаар гол гаталж яваад живсэн тухай мэдээллийг долдугаар сарын 5-нд бүртгэгджээ. Тус сумын Цагдаагийн хэсэг, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гурван км зам туулан очиход Уянга сумын төвөөс Бөөрөлжүүт багийн чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан 37 настай иргэн Ө-ийн “Приус-20” загварын суудлын автомашин “Бөөрөлжүүт” голын усанд суусан бөгөөд 34 настай эмэгтэй П автомашины бүхээгээс бууж явганаар гол гаталж яваад живж нас барсан байжээ. Живж амиа алдсан эмэгтэй цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн болохыг албаныхан мэдээллээ.

Амралт, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан гол, усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг холбогдох албаныхан анхааруулсаар байна. Ингэхдээ дараах зөвлөмжийг Онцгой байдлын байгууллагаас өглөө.

-Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,

-Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,

-Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,

-Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалах

Туул голын эрэгт зугаалж байсан 11 хүний нэг нь ор сураггүй алга болжээ
Туул голын эрэгт зугаалж байсан 11 хүний нэг нь ор сураггүй алга болжээ
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.