Улаанбаатарт өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 28 цэг ажиллаж буй. Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэсэн ч наадмын өдрүүдэд ес хоног амрах шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Тэгвэл наадмын ес хоногийн амралтын өдрүүдэд дархлаажуулалт, шинжилгээний цэгүүд ажиллах эсэхийг НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаагаас тодруулахад “Наадмын хоногуудад дархлаажуулалтын болон ПСР шинжилгээний цэгүүд хэрхэн ажиллах талаар зохицуулалтыг хийхээр Нийслэлийн Эрүүл мэндийн газар ажиллаж байна. Зохицуулалтын тушаал гарсаны дараа албан ёсоор мэдээлэл өгнө” гэлээ.
НЭМГ: Наадмаар ажиллах дархлаажуулалт, ПСР шинжилгээний цэгүүдэд зохицуулалт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.