Ерөнхий сайд асан С.Баярыг суллах шүүх хурал өнөөдөр буюу долдугаар сарын 5нд Булган аймагт боллоо. Булган аймгийн шүүхээс С.Баярыг магадлангаар суллах шийдвэр гаргажээ. Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс С.Баярт таван жилийн хорих ял оноосон байсныг Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс хоёр жил зургаан сар болгон бууруулсан байдаг. Тэрбээр Булган аймгийн хорих 409-р ангид ял эдэлж байсан юм.
Эргэн сануулахад, анхан шатны шүүхээс С.Баярыг таван жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд хууль бусаар олсон 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг хураан авч улсын орлого болгох шийдвэр гаргасан юм.