Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Файзер“, “Спутник-V” вакциныг нэг цэгт хийж байгаа учир бөөгнөрөл үүсч, халдвар хамгааллын дэглэм алдагдаж байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
2 минут 9 секунд

"Спутник V” вакцины хоёрдугаар тунг өнөөдрөөс 65-аас дээш насныханд хийж эхэллээ. Вакцины давтан тунг тарьж эхэлсэнтэй холбогдуулан шинжилгээний цэгүүдийн ачаалал ихэсч, бөөгнөрөл үүсчээ.

Биднийг Чингэлтэй дүүргийн вакцинжуулалтын цэг болох "Аврагч спорт" хороонд очиход хүн хоорондын зай бариагүй, халдвар хамгааллын дэглэм алдагдсан байдалтай байлаа. Учир нь 12-17 насны хүүхэд, жирэмсэн ээжүүдэд "Файзер" вакцин хийж буй цэгүүдэд “Спутник-V" вакциныг хийж эхэлсэн нь ийнхүү очер дараалал, бөөгнөрлийг бий болгожээ.

Иргэн Б.Бурмаа "Өглөөнөөс хойш дугаарлаж байна. Хүүхэд ахмад настнуудыг нэг цэгт вакцинжуулж байгаа учир бөөгнөрөл маш их байна. Нэгдүгээр тунгаа 5 дугаар сургууль дээр хийлгэсэн. Тэр үед эмх цэгцтэй, зай талбай том, дугаарлаж хүлээхэд тохьтой байсан. Харин энд бүгдийг нь бөөгнөрүүлчихээр халдвар тархах эрсдэл маш өндөр байна. Үнэхээр хүндрэлтэй, айдастай байна"

Иргэн Х.Эрдэнэ "Бөөгнөрөл маш их байна. Бүр сууж хүлээх сандал ч байхгүй болохоор хөл өвдөөд зогсож чадахгүй байна. Нэг дугаар тунгаа хийлгэсний дараа үе мөч өвддөг болсон. Гэхдээ хоёрдугаар тунгаа заавал хийлгэх шаардлагатай учир дугаарлаад зогсож байна. Зохион байгуулалт үнэхээр алга"

Иргэн н.Жавзмаа "Нэг цаг гаруй дугаарлаж байна. Вакцин хийгдэж байгаа газрыг мэдэхгүй нэлээн хайж байж ирсэн. Вакцинжуулалтын цэгийн мэдээллээ хэдэн өдрийн өмнөөс сайтар түгээх хэрэгтэй байна. 100 гаруй хүний ард ирсэн гэхэд харьцангуй хурдан хийгдэж байгаа санагдлаа. Гэхдээ дахиад хэр удаан хүлээхийг мэдэхгүй байна. Хөлөө гэмтээчихсэн болохоор суух сандал байхгүй удаан зогсох хүндрэлтэй байна" гэлээ.

Сурвалжилсан: Э.Мягмарнаран

Гэрэл зургийг: Г.Цэнд-Аюуш

Х.Нямбаатар: Ашигт малтмалын лиценз болон газар эзэмшиж байгаа иргэдийн мэдээллийг ил болгоно
Х.Нямбаатар: Ашигт малтмалын лиценз болон газар эзэмшиж байгаа иргэдийн мэдээллийг ил болгоно
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.