Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бичлэг: Зам тээврийн ноцтой осол гарч, 7 настай хүүхэд хүнд гэмтжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Энэ оны долдугаар сарын 04-ний өдрийн 16.00 цагийн үед СХД-ийн 9 дүгээр хороо Баянхошууны тойргийн шинэ замд приус маркийн автомашинд явган зорчигч 7 настай хүүхэд мөргүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгджээ. Явган зорчигч нь эцэг эх, асран хамгаалагчгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ийнхүү осолд өртжээ.

МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.а/ дахь хэсэгт “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг. Хэдийгээр хүүхэд замын гарцгүй хэсгээр гарч байгаа боловч жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг ба явган хүний гарцын мэдээлэх тэмдэг, хэвтээ тэмдэглэл байсаар байтал автомашиныхаа хурдыг хасаагүй нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээжээ
Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.