Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭМГ: Хариуцлагагүй үйлдэл гаргасан гурван албан тушаалтанд хариуцлага тооцно

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
2 минут 15 секунд

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадаа өчигдөр коронавирусийн халдвар авч гэрээр эмчлүүлж байсан иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Талийгаач түргэвчилсэн тестээр эерэг гарсан. Уушгины рентген зургаар хатгаатай гарсан байсан. Тухайн иргэн Чингэлтэй дүүргийн 50-р байранд ажиллангаа амьдардаг хүн байсан байна. Хэсгийн ахлагчийн мэдээлснээр алтны дархан хийж амьдардаг иргэн бөгөөд сүүлийн арван хоног архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж мэдээлжээ.

Талийгаач долдугаар сарын 2-ны 09:30 цагт түргэн тусламж дуудсан. Эмч очиж үзээд уушгины хатгаатай байна харьяа эмнэлэгт хандахыг зөвлөөд буцсан. “Энэрэл” эмнэлэг нь зургадугаар сарын 9-өөс ковид 19-ийн эмнэлэг болж ажиллаж байгаа. “Энэрэл” эмнэлгийн гадна очиход эмнэлэгт хэвтэх хүмүүсийн нэрс дунд тухайн иргэний нэр байгаагүй тул харъяа эмнэлэг рүү явуулсан. БЗД-ийн эмнэлэг нь авахгүй гэсэн тул буцаж “Энэрэл” эмнэлгийн гадна ирээд нас баржээ. Түргэн тусламжийн баг таван минутын дараа ирэхэд тухайн иргэнд амилуулах тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч, нас барсан байна. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хайнга хандаж, хариуцлагагүй үйлдэл гаргасан түргэн тусламжийн төвийн захирал болон “Энэрэл” эмнэлгийн захиралуудад хариуцлага тооцож байгаа. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж байх үед мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй, ажлын байраа орхиж явсан НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга н.Мөнхдэлгэр нарт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлнө. БЗД-ийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд менежментийн багийг өөрчилж, ажлаа сайжруулах шаардлагыг хүргүүлнэ” гэлээ.

ЕВРО 2020: Хагас шигшээд шалгарсан Английн шигшээтэй холбоотой статистик мэдээллүүд
ЕВРО 2020: Хагас шигшээд шалгарсан Английн шигшээтэй холбоотой статистик мэдээллүүд
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.