Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕВРО 2020: Хагас шигшээд шалгарсан Английн шигшээтэй холбоотой статистик мэдээллүүд

Ангилал
Спорт
Огноо
Унших
4 минут 54 секунд

Энэ Европын аваргын хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй шигшээ багуудын нэгээр зүй ёсоор тооцогдож байсан Английн шигшээ шөвгийн наймын тоглолтоо Украины эсрэг хийж, 4:0-ээр хөнгөхөн хожлоо. Энэ тоглолтод Харри Кейн дубль хийсэн бол Харри Магуэйр, Жордан Хендерсон нар нэг нэгийг нэмсэн. Тэгвэл тоглолттой холбоотой статистик мэдээллүүдийг хүргэе.

-Харри Кейн Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтуудад хоёр тоглолт дараалан гоолдсон анхны англи хөлбөмбөгч боллоо. Шөвгийн 16-д Германы эсрэг нэгийг, шөвгийн наймд Украины хаалганд хоёрыг орууллаа.

-Дахиад л Харри Кейний статистик. Тэрбээр Укрианы хаалганд 4 болон 50 дахь минутад гоол оруулсан. Ингэснээр Европын аваргад 3 дахь гоолоо оруулж, Стерлингийн хамтаар багийнхаа мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Хамгийн гол нь тэрбээр Дэлхийн аварга болон Европын аварга шалгаруулах тэмцээнд 9 дэх гоолоо оруулж, Уэйн Рүүнигээс тасарч, Алан Ширертэй зэрэгцлээ. Одоо түүний өмнө 10 гоолтой Гари Линекер л байна.

-"Ливерпүүл" клубын ахлагч Жордан Хендерсон шигшээ багийнхаа төлөө 62 тоглолт хийсний эцэст анхны гоолоо орууллаа.

-Английн шигшээ баг 1966 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш томоохон тэмцээнд анх удаагаа хасагдах шатанд 4 гоол оруулж байгаа нь энэ ажээ. Тухайн үед Англи дэлхийн аварга болж байсан. Харин 2004 оны Европын аваргын хэсгийн тоглолтын үеэр Хорватыг 4:2-оор хожиж байжээ.

-Английн шигшээ баг энэ удаагийн Европын аваргад 5 тоглолт хийхдээ гоол алдаагүй байна. Хэсгийн шатанд Хорват, Чехийг 1:0-ээр хожиж, Шотландтай хуурай тэнцсэн. Улмаар шөвгийн 16-д Германыг 2:0, шөвгийн наймд Укрианыг 4:0-ээр хожлоо. Энэ Европын аваргын түүхэнд байгаагүй рекорд амжилт ажээ. Английн шигшээ бүх тэмцээнд сүүлийн 10 тоглолтдоо ердөө ганцхан гоол алдсан байна.

-Английн шигшээ баг 1996 оны Европын аваргаас хойш энэ тэмцээнд хагас шигшээд анх удаа очиж байна. Тухайн үед хагас шигшээд Германд хожигдож байжээ.

-Английн шигшээ Европын аваргын түүхэнд хасагдах шатанд ердөө 3 удаа л үндсэн цагт хожиж байгаа аж. Түүний хоёр нь энэ удаагийн тэмцээнд тохиож байгаа. Энэ хүртэл 9 удаа Европын аваргад оролцсон. 1980, 1988, 1992, 2000 онуудад хэсгээсээ гарч чадаагүй. 2004, 2012, 2016 шөвгийн 16-д хожигдсон. Евро-68-д тэд мөн хасагдах шатны эхний тоглолтдоо хожигдсон. Гэхдээ хасагдах шатанд ердөө 4 баг л үлдэж тоглосон учраас хүрэл медалийн төлөө Зөвлөлийн багийг 2:0-ээр хожсон. 1996 онд Английн шигшээ Испанийг торгуулийн цохилтоор хожиж, хагас шигшээд шалгарсан ч Германд хожигдсон.

-Укрианы эсрэг Харри Кейн, Харри Магуэйр, Жордан Хендерсон нар мөргөж гоолдсон. Тэгвэл Европын аваргын түүхэнд нэг тоглолтод гурван удаа мөргөж гоолдсон анхны баг болжээ, Англи. Өмнө нь 2016 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Шотландын эсрэг тоглохдоо Английн шигшээгийнхэн 3 гоолыг толгойгоороо оруулж байсан аж.

-"Манчестер Юнайтед"-ын жигүүрийн хамгаалагч Люк Шоу энэ удаагийн Европын аваргад 3 гоолын дамжуулалт өгөөд байна. Ийм амжилтыг Английн багаас өмнө нь 2000 оны Европын аваргаар Дэвид Бекхэм үзүүлж байжээ.

-Гарет Саутгейтийн баг 7 тоглолт дараалан хаалгандаа гоол алдаагүй байна. Европын аварга 5 тоглолтод гоол алдаагүй. Мөн энэ тэмцээний өмнө Австри, Румыны шигшээ багуудыг тус бүр 1:0-ээр хожсон. Үндсэндээ тэд 662 минутын турш хаалгандаа гоол алдаагүй байгаа аж.

-Английн шигшээ сүүлийн 11 тоглолтдоо хожигдоогүй байна. 10 хожиж, 1 тэнцсэн. Энэ хугацаанд 23 гоол оруулж, 1-ийг л алдсан аж. Хамгийн сүүлд Англичууд 2020 оны 11-р сард Бельгитэй хийсэн тоглолтод 2:0-ээр хожигдсон.

Sports.mn

ЭМЯ: Эмнэлгүүдэд уян зүү тасарсан гэх мэдээлэл худал
ЭМЯ: Эмнэлгүүдэд уян зүү тасарсан гэх мэдээлэл худал
 
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.