Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шатахуун импортлогч компаниудад өнөөдрийг хүртэл үнээ нэмэхгүй ирсэнд талархах ёстой“

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 54 секунд

Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийлээ. Тэрбээр,

"Шатахуун оруулж ирж буй компанийн удирдлагуудад талархах ёстой гэж харж байна. Энэ бол өнөөдрийг хүртэл зохицуулагдсаар ирсэн зүйл. Үнэ нэмэгдэх бүрт Засгийн газар зохицуулалт хийсээр л ирсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд бидний газрын тосны компаниудтай хийсэн тогтвортой байдлын гэрээ дууссан. Түүнээс хойш цар тахалтай холбоотойгоор хэрэв үнэ нэмбэл тусгай зөвшөөрлийг нь хураана гэж байсан. Вакцины бүрэн тунд нийт иргэдийн 60 хувьд хүрэх хүртэл барих шаардлагыг тавьсан. Энэ хугацаанд нефтийн компаниуд маш их алдагдал хүлээсээр үнээ нэмэлгүй барьсаар ирсэн" гэв.

Ерөнхий сайд: Вакцинд хамрагдсан иргэд шинж тэмдэг гайгүй бол заавал эмнэлэгт очиж дүүргэхгүй байх хэрэгтэй
Ерөнхий сайд: Вакцинд хамрагдсан иргэд шинж тэмдэг гайгүй бол заавал эмнэлэгт очиж дүүргэхгүй байх хэрэгтэй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд