Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг бүтэн жилээр хойшлуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эсэргүүцсэн уяачид Сүхбаатарын талбайд морьт жагсаал хийж, "NoNaadam" хөдөлгөөнийхөнтэй мөргөлдөх шахам үйл явдлаар өндөрлөв. Цагийг нь тулгаж гаргасан шийдвэрээс болж, уяач, бөх, сур харваачид хэдэн сарын хөрөнгө, хөдөлмөрөө үнэгүйдүүлсэндээ гомдолтой байна гэдгээ хэлж байсан. Тиймээс "Хүй долоо худаг"-т нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.
Биднийг "Хүй долоо худаг"-аас "Цагаан хөтөл"-д байх уяачдын гал руу явах замд анир чимээгүй дүнсийх наадмын талбай, морьд нь үгүй уяаны шонгийн дүр зураг хөврөхийн сацуу урам нь хугарсан уяачид наадамд сойсон хүлгээ ачин буцаж байлаа.
Гэрэл зургийг: Г.Жавхаатөгөлдөр