Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2271 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 104,900 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1231 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1040 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 13,296 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-8764
- Хүндэвтэр-3149
- Хүнд-1144
- Маш хүнд- 239 хүн байна.
Энэ хугацаанд 977 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 67,579 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11 хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 493 болсон байна.