Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн ёслолын жагсаалыг цуцлахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3200 цэргийн алба хаагч оролцохоор бэлтгэлдээ гараад байсан. Мөн энэ сарын 25-нд шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлдэж буй нь олны дургүйцлийг хүргээд байсан юм. Учир нь цар тахлын энэ цаг үед бөөгнөрөл үүсгэх арга хэмжээг зохион байгуулж байгаа нь халдварын тархалтад нөлөөлнө, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй гэчихээд өөрсдөө зохион байгуулж байна гэх шүүмжлэл их байсан.

Харин Зэвсэгт хүчний жанжин штабын газраас цэргийн ёслолын жагсаалыг цуцлахаар болсоноо мэдэгджээ. Тодруулбал, "Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд коронавирусийн халдварын тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцлах болсныг үүгээр мэдэгдье" гэжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, жагсаалын бэлтгэлд оролцож байсан зургаан албан хаагчаас халдвар илэрсэн гэх мэдээлэл байгаа юм.

ИРГЭД: Цахим наадам тэмдэглэх мөнгөө цар тахал, аюулт өвчнийг дарахад зарцуулмаар байна
ИРГЭД: Цахим наадам тэмдэглэх мөнгөө цар тахал, аюулт өвчнийг дарахад зарцуулмаар байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд