Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Халдвар авсан, тусгаарлалтад байгаа бүх хүүхдээс ЭЕШ авна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
2 минут 42 секунд

Цар тахлын үед зохион байгуулагдахаар төлөвлөөд буй элсэлтийн ерөнхий шалгалтад коронавирусийн халдвар авсан сурагчид шалгалт өгөх боломжгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Уг мэдээллийг энд дарж уншина уу. Энэхүү асуудал нь хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл тул уг асуудлаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. Тэрбээр "Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор 40420 хүүхэд бүртгүүлсэн. Үүний 31782 нь энэ жилийн төгсөгч, 8638 нь өмнөх оны төгсөгчид байна. ЭЕШ гэдэг бол дөрөвхөн хоногт авдаг хэрнээ бэлтгэл ажил нь бүтэн жил гаруй явагддаг том шалгалт. Тавдугаар сарын 20-ноос өмнө элсэлтийн ерөнхий шалгалтад орох хүүхдүүдийн бүртгэл дууссан. Хэний ямар хүүхэд, аль сургуульд, хаана шалгалтаа өгөх вэ гэдэг бүх зүйл нь тодорхой болоод хуваарь гарсан байгаа.

Боловсролын үнэлгээний газрын зарим нэг албан тушаалтнууд хариуцлагагүй мэдээлэл хийснээс болж ойлгомжгүй байдал үүсээд байна. Шалгалтад орох 40420 хүүхдээс өнөөдрийн байдлаар 2000 гаруй хүүхэд халдварын хавьтагч болж, 1500 гаруй нь эмнэлэгт эмчлүүлж байна. "Энэ хүүхдүүд шалгалтад орж чадахгүй. Тиймээс энэ хүүхдүүд ирэх жилийг хүлээхээс өөр аргагүй" гэсэн хариуцлагагүй мэдээлэл хийснээс болж иргэдэд бухимдал үүсгээд байна. Энэ мэдээллийг хийсэн нөхөрт хариуцлага тооцно.

Сайдын хувьд хариуцлагатайгаар мэдээлэл өгөхөд "Энэ жил ЭЕШ-д бүртгүүлсэн 40420 хүүхдэд бүгдэд нь боломж олгоно. Нэг ч хүүхдийг шалгалтаас гадуур үлдээхгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. Бэлтгэл ажлаа хийнэ.

Шалгалт авах 48 төв дээр гурван анги бэлдсэн. Нэгд нь халдваргүй хүүхдүүд, нөгөөд нь сэжигтэй тохиолдолтой хүүхдүүд, гуравдугаарт, яг халдвар аван эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдээ оруулж, шалгалтыг нь авна.

Хэрвээ хэрэгжүүлж чадвал эмнэлэгт байгаа хүүхэд байгаа газраасаа шалгалтаа өгөх технологийг нэвтрүүлнэ. Улс орон даяар нэг зэрэг явагддаг шалгалтаас нэг ч хүүхэд үлдээхгүй.

Халдвар авсан хүүхдийн тоо огцом өсч, хоёрдугаарт УОК-оос улс орон даяар хөл хорио тогтоох эрсдэл үүсвэл ЭЕШ-ыг хойшлуулахаас өөр аргагүй" гэлээ.

ОРОН НУТАГ: Эрдэнэт 95, Баянхонгор 43, Хэнтий 60 зэрэг нийт 758 тохиолдол бүртгэгджээ
ОРОН НУТАГ: Эрдэнэт 95, Баянхонгор 43, Хэнтий 60 зэрэг нийт 758 тохиолдол бүртгэгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.