Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагийн дотор 12865 хүнд шинжилгээ хийхэд 2635 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 91151 болж байна. 1877 нь Улаанбаатарт, 758 нь орон нутагт бүртгэгджээ.
Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,
- Эрдэнэт 95,
- Дархан 45,
- Төв 52,
- Булган 34 ,
- Баянхонгор 43,
- Дорнод 48,
- Говь-Алтай 56,
- Архангай 52,
- СҮхбаатар 33,
- Хөвсгөл 42,
- Ховд 12,
- Баян-Өлгий 3,
- Өвөрхангай 70,
- Сэлэнгэ 21,
- Завхан 56,
- Говьсүмбэр 12,
- Хэнтий 60,
- Увс 24 бүртгэгдээд байна.