Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын парадад алхах цэргүүд бэлтгэлдээ гарчээ

Ангилал
Улс төр Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 54 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх энэ сарын 25-ны морин цагт тангараг өргөхөөр болоод буй. Тангарагийн өдөр цэргийн ёслолын жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлдэж буй нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Учир нь цар тахлын энэ цаг үед бөөгнөрөл үүсгэх арга хэмжээг зохион байгуулж байгаа нь халдварын тархалтад нөлөөлнө, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй гэчихээд өөрсдөө зохион байгуулж байна гэх шүүмжлэл их байгаа юм.

Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг дэмжээд байгаа. Энэ дагуу Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын парадад оролцох цэргүүд бэлтгэлдээ гарч, өдөр бүр ёслолын жагсаалд бэлдэж байгаа юм.

Мөн энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа УИХ болон ард түмэнд хандаж үг хэлнэ. Үүний дараа Д.Сүхбаатарын талбайд цэргийн парад болно. Парадад оролцох цэргийн албан хаагч нар бэлтгэлдээ гарсан. Үндэсний батлан хамгаалахын их сургуульд бэлтгэл сургуулилалт явагдаж байгаа. Цэргийн парадад оролцох цэргийн албан хаагч нарын тоог хэлэх боломжгүй. Бид чиглэлээ аваад ямар бүрэлдэхүүн алхахаа тодорхойлно" гэлээ.

Сануулахад, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3200 цэргийн алба хаагч оролцоно.

Мөн Монгол цэргийн гурван үеийн төлөөлөл болсон морьт цэргийн гурван салбар оролцуулахаар төлөвлөж, агт морьдыг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас татаж буй. Цэргийн техникийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд дугуйт, гинжит техник гэсэн ялгавартайгаар тус тус зохион байгуулна.

Одоогийн байдлаар нэгдсэн бэлтгэлийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд эхлүүлсэн бөгөөд байлдааны нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн Цэргийн ёслолын жагсаал нь түүхэн ойнууд давхцаж байгаагийн дээр цэрэг, техникийн ёслолын жагсаалд оролцож байгаа цэргийн алба хаагч, техникийн тоог нэмэгдүүлснээрээ онцлогтой. Үүнээс гадна эмэгтэй цэргийн алба хаагчдын таван салбар оролцож байгаагийн дээр Дотоод хэргийн их сургуулиас анх удаа эмэгтэй салбарын алба хаагчдыг оролцуулах аж.

Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.