Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Номин: Ардын хувьсгалын 100 жилийн ойн медальтай болно

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг бий болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. Соёлын сайд Ч.Номин "Ардын хувьсгалын хүндэт медалийг бий болгох тухай тогтоолын төслийг танилцуулав.

Тэрбээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг эв нэгдэл хичээл зүтгэл үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах үйл хэргийн төлөө ажил амьдралаа зориулсан хүмүүсийг шагнан урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзэн 100 жилийн хүндэт медалийг бий болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа.

Төсөл нь гурван заалт, хоёр хавсралттай байна. Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм эдийн засгийн хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсгэхгүй бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол бататган бэхжүүлсэн хүрсэн амжилт ололт улсад хүлээн зөвшөөрөл түүхэн ойн явдлыг баталгаажуулсан чухал ач холбогдолтой. Хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно” гэлээ.

Ингэснээр Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог одон медаль нэгээр нэмэгдэх юм.

Б.Жавхлан: Армотурын үнэ савлах бүрд Засгийн газраас хүчээр хямдруулах боломжгүй
Б.Жавхлан: Армотурын үнэ савлах бүрд Засгийн газраас хүчээр хямдруулах боломжгүй
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.