Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖҮДО ДАШТ: Өнөөдөр Ц.Цогтбаатар, Д.Сумъяа нар барилдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болох учиртай.

Манайхаас 73 кг-д Ц.Цогбаатар барилдана. Манай бөх С хэсгийг толгойлж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлээ. Харин хоёрдугаар тойрогт Оросын бөх Денис Ярцав болон Монака улсын жүдоч Бесси Седрик нарын ялсантай нь барилдана. Түүний хэсэгт Унгарын Миклос Унгвари, Гүржийн Лаша зэрэг хүчтэй өрсөлдөгч нар багтжээ.

Тэгвэл Олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Доржсүрэнгийн Сумъяа А хэсэгт орж, томчуудтай тулах нь тодорхой боллоо. Манай бөх эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Солонгосын бөх Ким Жандитай барилдана. Хэрвээ хоёр ялаад, хэсгийн аваргын төлөө гарч ирвэл Канадын Криста Дегучитай тулах магадлал өндөр. Түүнийг ялбал хагас шигшээд Японы Момо Томаокитай тулах магадлалтай. Ийм л хүн хэцүү барилдаанууд Д.Сумъяаг хүлээж байна. Гэхдээ манай бөх хуучин формдоо эргэн орвол ямар ч шилдгийг ялах боломжтой.

Sports.mn

ЖҮДО ДАШТ: Ё.Басхүү дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
ЖҮДО ДАШТ: Ё.Басхүү дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
 
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.