Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаяр: Зээл нь нэг удаагийн зөрчилтэй, бүрэн төлөгдсөн бол Зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгахгүй

Огноо
Унших
2 минут 51 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн тавдугаар сарын 28-нд муу зээлийн хар жагсаалтад багтсан 71 мянган иргэн болон аж ахуйн нэгжүүдийг нэг удаа цагаатгана гэж мэдээлсэн. Энэ талаар Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны дарга С.Ганбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монголбанкны Зээлийн мэдээллийн сан 25 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар тус санд Монгол Улсын 1.7 сая иргэн, 40 мянган ААН-ийн мэдээлэл нийлүүлэгджээ. Үүний 10 орчим хувь нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байна. 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр зөвхөн нэг удаагийн зээлийн зөрчилтэй, тухайн зээл нь бүрэн төлөгдсөн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байх арга хэмжээг авсан. Тус арга хэмжээнд бүх иргэн, ААН хамрагдах боломжтой. Хугацаа болон зээлийн дүн хамаарахгүй юм. Ингэснээр дэлхий нийтийг харамсан цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх, банкны салбарт хуримтлагдсан эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Цар тахлын дараах сэргэлтийг дэмжих цогц арга хэмжээний нэг хэсэг юм.

Энэхүү арга хэмжээ нь 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Иймд иргэн, ААН-үүд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2021 оны зургаадугаар сард багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд тус арга хэмжээнд хамрагдах боломжийг Монголбанкнаас олгож байна.

Урьдчилсан байдлаарх статистик үзүүлэлтийг дурдвал 65,100 орчим иргэн, 2,428 ААН энэхүү арга хэмжээнд хамрагдах боломжтой гэж гарсан. Гэхдээ зургадугаар сард өр төлбөрөө төлчихвөл энэ тоо өсөн нэмэгдэх боломжтой. Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсний дараа энэ тоог эргэн мэдэгдэх болно" гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Хугацаа хэтэрсэн хүнд дахин зээл олгохгүй гэсэн хууль байдаг уу?

-Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон иргэн ААН-д дахин зээл олгохгүй гэсэн дүрэм, журмыг Монголбанкнаас гаргаагүй. Мэдээж банк санхүүгийн байгууллага эрсдэлээ тооцож, зээлийн түүхийг нь хараад зээл олгох эсэхээ шийддэг. Хэвийн үйл ажиллагаагаа явуулдаг банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаанд Монголбанк оролцох нь хуулиар хориотой.

Н.Түвшинбаяр: Гунигт үйл явдал шүүхээр шийдэгдэх хүртэл ажлаа үргэлжлүүлж, олимпод амжилт гаргахад анхаарна
Н.Түвшинбаяр: Гунигт үйл явдал шүүхээр шийдэгдэх хүртэл ажлаа үргэлжлүүлж, олимпод амжилт гаргахад анхаарна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.