Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Түвшинбаяр: Гунигт үйл явдал шүүхээр шийдэгдэх хүртэл ажлаа үргэлжлүүлж, олимпод амжилт гаргахад анхаарна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 32 секунд

Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлөөс Н.Түвшинбаярыг олимпын хорооны ерөнхийлөгчөөс түр түдгэлзүүлээд байгаа билээ. Харин ОУОХ-оос Монголд өрнөж буй нөхцөл байдалд дотоод асуудлаа нэн даруй шийдвэрлэхгүй бол Монголын баг, тамирчдыг ирэх сард болох Токиогийн олимпод оролцох эрхийг түтгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан Н.Түвшинбаяр ОУОХ-ны дарга Жером Пойвид хандан албан захидал илгээжээ. Энэхүү захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

"ОУОХ-ны дарга Жером Пойви танаа,

Юун түрүүнд надтай холбоотой болсон үйл явдлын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Олон улсын олимпийн хорооны эрхэм гишүүдийн хүлцэнгүй байдалд талархал илэрхийлье.

Энэхүү гунигт үйл явдлын үр дүнд миний албан үүрэг, хариуцлагын гүйцэтгэл тасалдаж байгаад гүнээ харамсаж буйгаа мэдэгдмээр байна. Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл би өөрийн үүргээ үргэлжлүүлэн хариуцлагатайгаар гүйцэтгэж, 2020 оны Токиогийн олимпод амжилт гаргах тал дээр анхаарлаа хандуулах болно гэдгээ би та бүхэнд мэдэгдэж байна.

ОУОХ-нд үргэлжлэн ажиллах эрхийг надад олговол миний бие гүнээ талархах болно. Та бүхнээс эерэг хариулт ирэхийг бид тэсэн ядан хүлээж байна.

Хүндэтгэсэн Найдангийн Түвшинбаяр" гэжээ.

Өнгөрсөн 24 цагт 17376 хүн дархлаажуулалтад хамрагджээ
Өнгөрсөн 24 цагт 17376 хүн дархлаажуулалтад хамрагджээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.