Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Оюунцэцэг: Б.Энхбаяр гишүүн хавтас хэрэг уншаагүй байж, хилсээр хоригдсон Т.Чимэгээг доромжлоод байгааг ойлгохгүй байна

Ангилал
Улс төр Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс ял аваад байсан Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг энэ сарын 14-ний өдөр Дээд шүүхээс хэргийг дахин хянаж хэлэлцэхээр шийдвэрлэж, батлан даалтад гаргасан. Мөн үүнтэй зэрэгцэж уг хэргийн материалыг бүхэлд нь нууцын зэрэглэлээс гаргасан юм.

Тэгвэл Т.Чимэгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг уг хэрэгтэй холбоотой зарим асуудлаар "Өдрийн сонинд" ярилцлага өгчээ. Тэрбээр уг ярилцлагадаа нэгэн сонирхолтой байр суурийг хөндсөн байна. Тодруулбал, С.Оюунцэцэг "Хууль зүйн дэд сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэж хүн С.Зоригийн хэргийг ярихдаа басамжилсан өнгө аястай, алуурчдыг гаргалаа гэсэн санаагаар яриад байсан. Мөн Б.Мэргэн гэж залуу энэ тэнд яриа өгөөд яваад байна лээ. Б.Энхбаяр, Б.Мэргэн хоёр яагаад С.Зоригийн хэрэгт холбоотой 61 хавтаст хэргээс нэгийг нь ч уншаагүй байж, санаан зоргоороо зургаан жил хилсээр хоригдож зовж шаналсан эх хүнийг доромжлоод байгааг ойлгохгүй байна. Харин энэ хэргийг илрүүлж олон нийтэд ил болгоход хамгийн их хүчин чармайлт гаргасан хүмүүс бол ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, одоогийн сайд Х.Нямбаатар болон Ж.Батзандан, Л.Болд нар юм..." гэжээ.

Баяр

Гурван метр гүн нүхэн жорлонд унасан дөрвөн настай хүүг эсэн мэнд гаргажээ
Гурван метр гүн нүхэн жорлонд унасан дөрвөн настай хүүг эсэн мэнд гаргажээ
 
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.