Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

140.3 сая ам.доллараар барьсан хурдны замд цууралт үүсчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км Монголын анхны хурдны авто зам. Уг зам нь хоёр урсгал бүхий зургаан эгнээтэй зам бөгөөд хоёр жилийн өмнө ашиглалтад орсон ч огт машин яваагүй, хаалттай байсаар өнөөдрийг хүрсэн юм.

Гэвч машин яваагүй хэрнээ тус замын голд үргэлжилсэн цууралт үүссэн байна. Машин явж эхлээгүй байхад ийнхүү цууралт өгсөн нь найдваргүй, осол аваар гарах вий гэсэн айдсыг иргэдэд төрүүлээд байна. Харин яг одоо албаны хүмүүс тус замд үзлэг шалгалт хийж байгаа аж.

Сануулахад, Хурдны замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьсан. Барилгын ажил гүйцэтгэх гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ний өдөр байгуулжээ.

Улмаар барилгын ажлыг 2016 оны зургадугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус, тус ажилласан байна. Уг төслийн ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр улсын ашиглалтад оруулсан юм.

Жуковын талбайн хойд талын газрыг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна
Жуковын талбайн хойд талын газрыг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.