Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жуковын талбайн хойд талын газрыг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хороо, жанжин Ж.Лхагвасүрэнгийн гудамж-9, Г.К.Жуковын нэрэмжит талбайн хойд талд аж ахуйн нэгжүүдэд олгосон газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргасан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын "Сод монгол" компанийн өмч байсан газрыг ийнхүү цуцлахаар болсон юм. Тус газар нь 10 гаруй жилийн турш маргаан дагуулж байгаа газар юм.

Тэгвэл уг газрын эзэмших эрхийг цуцалсанаар иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад даалгасан билээ.

Сануулахад, 2006-2015 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар таван аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна.

Танилц: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн БАЙРШИЛ
Танилц: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн БАЙРШИЛ
 
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.