Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: ХХБ-наас 2 сая ам.доллар залилсан этгээдүүдийн гурвыг нь баривчиллаа

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан этгээдүүдийн гурвыг нь өнөөдөр баривчилсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Харин 41 настай Б.Энхбаатарыг эрэн сурвалжилж буй хэвээр байна.

Хэргийг сануулбал, Энэ сарын 25 -ны өдөр буюу өнгөрсөн мягмар гаригт 50 настай эмэгтэй Худалдаа хөгжлийн банкны "Шангрила" салбараас хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Тодруулбал, тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хятадын хөрөнгө оруулалттай компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, залилсан үйлдсэн байдаг.

Тэрбээр хэргийг доорх этгээдүүдтэй хамт үйлдсэн бөгөөд банкны ажилчдаас тайлбар мэдүүлэг авч дууссан бөгөөд хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг руу шилжүүлээд байгаа юм.

Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих иргэд, ААН-ын анхааралд
Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих иргэд, ААН-ын анхааралд
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.