"Шинэ үе" продакшны жүжигчин Б.Отгонтуяа буюу Отгоог хошин урлаг сонирхогч олон андахгүй сайн танина. Түүнийг жижигхэн биедээ баймгүй авьяастай хэмээн үзэгчид үнэлдэг. Дэггүй охин, сэргэлэн бүсгүй нь дүрийг шавилхан бүтээчихдэг авьяаслаг нэгэн.
Анх тус продакшны захирал Н.Ариунболд олны дундаас Отгоог онцолж хамтлагтаа ажиллуулах болсноор түүний урлагийн гараа эхэлсэн гэдэг.
Харин тэрбээр сүүлийн жилүүдэд уран бүтээлийнхээ хажуугаар дөрвөн хүүхдээ асарч яваа. Харин өнөөдөр "Алдарт эх"-ийн хоёрдугаар одонгоо Төрийн ордонд авчээ. Гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье.