Дэлхийн шилдэг, заавал ч үгүй унших ёстой романуудын нэгд зүй ёсоор тооцогддог Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиолыг Монголын тайзнаа анх удаа амилуулсан. Тус жүжгийн зохиолчоор Н.Пүрэвдавга, Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар ажилласан бол Анна Каренинагийн дүрийг драмын театрын жүжигчин Н.Баярмаа бүтээсэн юм.
"Анна Каренина" жүжгийг үзэгчдийн зүрх сэтгэлд урласан УДЭТ-ын жүжигчин СТА Н.Баярмаа өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Алдарт эхийн хоёрдугаар одонгоо гардан авчээ.
Түүний хувьд драмын театрын урын сан дахь нэр бүхий сонгодог жүжгүүдийн гол дүрийг бүтээж байсан. Тухайлбал, “Би эндээс явахгүй”, “Жаргаагүй нар”, “Нора”, “Парисын дарь эхийн сүм”, “Тэнгэрийн хүү” зэрэг жүжгийг нэрлэж болох юм.