ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй шүүх хурлыг ирэх зургадугаар сарын 11-ний өдрийн 11.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Учир нь хариуцагч талаас шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргасан учраас шүүх хурлыг ийнхүү хойшлуулсан байна.
Хэргийг сануулбал, Өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан тушаал гаргаж, Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, дөнгөж төрсөн эмэгтэйг шалдан нүцгэн авч явсан хариуцлагаа хүлээж засаг огцрохдоо ХӨСҮТ-ийн даргыг бас хариуцлага алдсан гэж ажлаас нь чөлөөлсөн юм.
Харин Д.Нямхүү өөрийг нь үндэслэлгүйгээр халсан гэж үзэж, хоёрдугаар сарын 18-нд ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд гаргасан аж.