Хүн бүрийн сэтгэлд хоногшсон "Унаган хайр"-ын Б.Нармандахыг танихгүй хүн үгүй. Тэрбээр урлагийн тайзнаа 36 жил тасралтгүй ажиллаж, УДЭТ-тай амьдралаа нэгэнт холбосон нэгэн. Энэ хугацаанд 70 гаруй жүжиг, 30 гаруй киноны уран бүтээлд туслах болон гол дүрийг бүтээж, Монголын тайз дэлгэцийн түүхэнд өөрийн гэсэн тодоос тод мөрийг үлдээжээ.
Тэгвэл тэрбээр маргааш МУГЖ цолоор энгэрээ мялаахаар болжээ. Тэрбээр драмын жүжигчин С.Болд-Эрдэнэтэйгээ хамт шагналаа гардах авах аж. С.Болд-Эрдэнэ хэдийгээр өнгөрсөн лхагва гаригт МУГЖ цолоо авах байсан ч хөдөө ажлаар яваа тул баасан гаригт буюу маргааш авахаар болоод байгаа юм.