Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Иргэдийг орон сууцжуулах тусгайлсан төрийн бодлого боловсруулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Иргэдийг орон сууцжуулах тусгайлсан бодлого боловрсуулах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр холбогдох төрийн байгууллагуудад өгчээ.

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах асуудалд онцгойлон анхаарч байгаа. Тиймээс Ерөнхий сайд орон нутаг болон нийслэл дүүргүүдэд ажиллаж байхдаа орон сууцжуулах ажлыг үйл явцтай танилцаж, хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодол солилцож байгаа. Ялангуяа дэд бүтцийн санхүүжилттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх чиглэл өгсөн.

Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар иргэдийг орон сууцжуулахад онцгойлон анхаарч төрийн бодлого гаргах. Ингэхдээ хуулийн төсөл эсвэл тогтоол журмын аль нэгнийг судалж, боловрсуулах ажлын хэсэг байгуулахаар болжээ. Мөн дэлхийн зах зээл дээр арматурын үнэ дэлхийн зах зээл дээр хоёр дахин өссөн. Энэ үнийн өсөлтийг Монгол Улсад тогтворжуулах, худалдан авалт дээр сөрөг нөлөө үзүүлэхгүй байхад анхаарч ажиллах, шалгах ажлын хэсгийг байгууллаа. Уг ажлыг хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж ажиллана.

Баяр

Фото: Сарны бүтэн хиртэлт буюу
Фото: Сарны бүтэн хиртэлт буюу "Цэцэг сар"
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.