Лхагва гарагт сар бүтэн хиртэж, том хэмжээний “Цэцэг сар” гарчээ. Тавдугаар сард буюу цэцэгс дэлгэрэх үед гардаг тул “Цэцэг сар” хэмээн нэрлэдэг байна.
Сар нь дэлхийн тойрог замд хамгийн ойрхон байсан бөгөөд ердийнхөөс 7 орчим хувиар том, 15% илүү тод харагджээ. Нар мандахтай зэрэгцэн дэлхийн агаар мандалд гэрэл цацардаг тул цусан сар гэж нэрлэх нь ч бий. Нар хиртэлтээс ялгаатай нь сар хиртэлтийг дэлхийн аль ч шөнийн хэсгээс ажиглах боломжтой байдаг. Сарны хэмжээ жижиг байдгаас нарны бүтэн хиртэлт хэдхэн минут үргэлжилдэг бол сар хиртэлт хэдэн цагаар үргэлжилдэг байна. Иймд өчигдөр гарсан “Цэцэг сар”-ыг фото зургаар сонирхуулж байна.
Эх сурвалж: Reuters