Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхбат: Монголын хамгийн чадвартай, мэдлэгтэй, туршлагатай нам бус хүмүүсээр багаа бүрдүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 2 секунд

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үнэмлэхээ гардаж авсан "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат иргэд, сонгогчиддоо хандаж дараах мэдэгдлийг хийлээ.

Тэрбээр, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Энэ эвслээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн дагуу, мөн манай дэмжигчид, хамтран зүтгэгчдийн үзэл баримтлалыг тусгасан мөрийн хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Энэ сонгуулиар бид МУ-ынхаа ардчиллыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийг улам төгөлдөржүүлэх, ялангуяа Монголынхоо ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө, авилгалтай тэмцэхийн төлөө, хүн бүрийг ирээдүйнхээ төлөө идэвхтэй оролцуулахын төлөө бид энэ сонгуульд оролцох болно. Сонгуулийн ажил эхэлсэн тул бид 21 аймаг, бусад хотуудаараа очин ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзах болно. Монгол Улс маань их сонголтын өмнө ирж байна. Бид ардчиллын 30 жилийг ардаа үлдээлээ. Одоо цаашдаа дараагийн 30 жил дэлхий дээр ямар байр суурь эзлэх үү. Залуучууд хүүхдүүддээ ямар өв үлдээх үү гэдэг шинэ сонголтуудын өмнө ирлээ. Дэлхий ертөнц ч гэсэн өөрчлөгдөж байна. Тиймээс өнөөдөр бид өөрийн туулсан замаа эргэж хараад, шинэ үедээ итгэж, мэдлэг технологийг эрхэмлэж шинэ зууны шинэ Монголыг байгуулна аа гэж итгэж ажиллах ёстой боллоо. Монгол Улсын ҮХ-ийн дагуу Ерөнхийлөгч өөрийн гэсэн үүрэгтэй. Монголын төрийн нэгдмэл байдлыг хангаж, энэ төрийн гадаад тулгуур бодлогуудыг залгамжлан өвлөж ард түмнийхээ төлөө бид зүтгэх болно оо. Сонгуульдаа бид шударгаар, нээлттэйгээр аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээнэ. Манай сонгогчид маань өөрсдийнхөө мэргэн сонголтыг хийнэ гэдэгт итгэлтэй байна. Бид монголчууд шинэ мөрөөдөлтэй, шинэ замаар явахыг хүсч байгаа гэдэг гүнээ итгэж байна. Тийм учраас нам бус, инженер миний биеийг энэ эвслээс олон түмнийхээ дундаас асуулгаар тодруулсан билээ. Хэрвээ бид Ерөнхийлөгчийн институцийг байгуулах эрх авч, Ерөнхийлөгчөө би сонгогдвол нам бус, нас хүйс үл харгалзан, Монголын хамгийн туршлагатай, чадалтай шинэ багийг байгуулан ажиллах болно. Энэ баг маань нэг намын бус Монголын баг байх болно. Монголын малчид чадна, Монголын инженерүүд чадна, Монголчууд бид чадна гэсэн уриатай орж байна. Бидний хичээх болно. Зүтгэх болно" гэж мэдэгдлээ.

Баяр

С.Эрдэнэ: Бид ковидыг эмчлэх биш ковидизмыг эмчлэх цаг иржээ
С.Эрдэнэ: Бид ковидыг эмчлэх биш ковидизмыг эмчлэх цаг иржээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.