Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ үнэмлэхээ гардаж авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-ноос үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж байна. Түрүүн МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан бол дөнгөж сая АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ "СЕХ хуульд заасан үндэслэл шийдвэрийн дагуу МУ-ын парламентад суудалтай АН-ын гаргасан шийдвэрийн дагуу миний биеийг бүртгэж, үнэмлэх гардуулсан та бүхэнд талархал илэрхийлье. Өнөөдрийн сонгууль хамгийн чухал сонголт болно. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хувь хүнийг сонгох биш улс төрийн намыг бодлогын хүрээнд сонгох чухал сонголт болно.

2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд төрийн эрхийг хууль бусаар авах гэмт үйлдлийн талаар шударга иргэд олон нийтэд мэдээлсэн. СЕХ энэ асуудалд онцгойлон анхаарч үзэх хэрэгтэй. Монгол Улсын СЕХ хууль дээдлэх зарчмаар шударгаар ажиллаж чадна гэж итгэж байгаагаа хариуцлагатайгаар илэрхийлье. Миний болон Ардчилсан намын олон зуун гишүүд дэмжигчдийн итгэл найдварыг алдахгүй гэдэгт итгэж байна. 2020 онд гарсан хууль бус зүйлийг давтахгүй гэдэгт бас итгэж байна. Аль нэг улс төрийн нам, хэн нэгэн улс төрийн эрх мэдэлтний төлөө биш үндсэн хуульд заасан эрх үүргээ биелүүлж ажиллаарай гэж хүсье. Сонгуулийн үр дүнг шударгаар шийдвэрлэхэд хуулийн хүрээнд хамтарч ажиллая гэдгээ хэлье" гэв.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "СЕХ хууль дээдлэх журмаар бүх ажлаа хийж гүйцэтгэж байна. Та бүхнээс ирүүлсэн хүсэлтийг өнгөрсөн баасан гарагт шилжүүлсэн. Хуулийн байгууллага шалгах ажиллагааг хийж та бүхэнд хариу ирүүлэх байх аа гэж бодож байна" гэлээ.

СЕХ: Тусгаарлагдсан болон эмчлэгдэж байгаа иргэдийн саналыг  ХАЙРЦГААР авна
СЕХ: Тусгаарлагдсан болон эмчлэгдэж байгаа иргэдийн саналыг ХАЙРЦГААР авна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.