Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: Тусгаарлагдсан болон эмчлэгдэж байгаа иргэдийн саналыг ХАЙРЦГААР авна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-ноос албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан СЕХ-ноос энэ удаагийн сонгуулийн хэрхэн зохион байгуулах талаар зарим мэдээлллийг олон нийтэд өглөө.

Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа "Саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжүүд түрүүчээсээ орон нутагт хүргэгдэж байна. Орон нутгийн төхөөрөмжүүдийг цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага, СЕХ-ны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу аль болох гадаа, задгай талбайд нэр дэвшигчид сонгогчидтой уулзалт хийхээр байгаа. Мөн хүн хоорондын зай баримтлах, халуун хэмжих, уулзалтад ирсэн хүмүүс насанд хүрээгүй хүн буюу хүүхэд дагуулж ирэхгүй байх ёстой. Маск, бээлий зэргийг заавал зүүсэн байх ёстой. Үүнд нэр дэвшигчдийн сонгууль эрхэлсэн байгууллагаас анхаарал хандуулах ёстой. Хэрвээ битүү талбайд уулзалт хийсэн тохиолдолд агаар сэлгэлт, ариутгал халдваргүйжүүлэлтийг давхар хийгээд явах ёстой. Коронавирусийн улмаас тусгаарлагдсан болон эмчлэгдэж байгаа иргэдээ зөөврийн хайрцгаар санал авна. Зөөврийн хайрцгаар санал авах ажлыг 6 дугаар сарын 8-ны өдрийн өглөө 09-20 цагийн хооронд явагдана. Ингэхдээ халдвар хамгааллын өндөр дэглэм баримталж санал авна" гэлээ.

Баяр

Дархлаажуулалтад 25-29 насныхан бага хамрагдаж байна
Дархлаажуулалтад 25-29 насныхан бага хамрагдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.