Өнөөдрөөс Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлэн санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоох ёстой. Сонгуулийн сурталчилгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар 15 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд сонгуульд оролцож буй улстөрийн намууд болон нэр дэвшигчид УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн нэгэн адил зөвшөөрснөөс бусад хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хоригложээ.
Зөвшөөрсөн арга хэлбэрүүдэд:
- хэвлэмэл материал хэвлүүлж сонгогчдод тараана,
- радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа явуулна,
- сонгуулийн сурталчилгаанд цахим орчинг ашиглаж болно,
- гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааний зурагт самбар байршуулах,
- ухуулах байр ажиллуулахыг зөвшөөрсөн юм.
- Эдгээрээс бусад арга хэлбэрээр сурталчилгаа явуулахыг хориглож байна.