Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Ц.Анандбазарын асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг охид бүсгүйчүүдийг хүчирхийлсэн байж болзошгүй мэдээлэл цацагдаад буй. Уг асуудлаас улбаалж, түүнийг намын гишүүнээс түр түдгэлзүүлсэн. Харин УИХ-ын гишүүд уг асуудалд ямар байр суурьтай байгааг тодруулахад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "УИХ дахь МАН-ын бүлэг мэдээж Ц.Анандбазар гишүүний асуудлаар ярилцсан. Уг асуудлыг нийтэд нялзайгаад, бүх гишүүдэд холбогдуулж боломгүй байгаа юм. Учир нь Ц.Анандбазар гишүүний асуудалд МАН-ын хороо дүгнэлт гаргасан. Улмаар хуулийн байгууллага хэрэг үүсгээд шалгаж байгаа гэж ойлгосон.

Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглодог. Намын дотоод асуудлаар яригдчихсан. Яг УИХ-ын гишүүд нийлээд гэм буруутай юм байна гэж хэлэх боломжгүй. Хуулийн байгууллага шалгаж байгаа асуудлыг УИХ-ын гишүүд зааварлах боломжгүй. Ёсзүйн хороог УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалдаг" гэлээ.

С.Одонтуяа: Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжилж, цар тахлын эсрэг зарцуулна
С.Одонтуяа: Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжилж, цар тахлын эсрэг зарцуулна
 
Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.